Баасан, 2025-07-18
Knifer
Үндсэн цэс
Чат
200
Өдөрт 2 дараарай
Үзүүлэлт

http://dursamj.mn/images/online.gif
Одоо холбогдсон 1
Зочид 1
Гишүүн 0

Сайт нээгдээд


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/b/b0/Icons-mini-comment.gifНийт сэтгэгдэл: 342
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/b/b0/Icons-mini-comment.gifНийт мэдээ: 129

Нийт бүртгэлтэй: 140
Гишүүд:136
Мэдээний админ:3
http://www.chartmycycles.com/images/icons/user_icon.png?1239228159Эзэн:1


Бүртгүүлсэн:
Өнөөдөр: 0
Энэ 7 хоногт: 0
Энэ сард: 0
   Тус тус бүртгүүлсэн байна.


 Топ сэтгэгдэл бичигч!


KODY
Сэтгэгдэл:92


BeBe2
Сэтгэгдэл:92


jo
Сэтгэгдэл:14

http://www.oxygen-plants.com/gifs/top-icon-1.gif

Топ мэдээ нийтлэгч!


jo
Мэдээ: 82


BkU
Мэдээ: 37


josh
Мэдээ: 7

http://www.oxygen-plants.com/gifs/top-icon-1.gif
Main » 2010 » 1-сар » 26 » Зөн билгийн чадварыг минь Түвд лам нээж өгсөн
7:25 PM
Зөн билгийн чадварыг минь Түвд лам нээж өгсөн
http://www.bitva-ekstrasensov.ru/img_bitva8/muranov1.jpg

Оросын THT телевизийн "Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн наймдугаар үе өндөрлөж, ялагчаа тодруулаад байгаа билээ. Одоогийн байдлаар тус нэвтрүүлэг нь 11 үе хүртэл явагдахаар төлөвлөгөө нь хэдийнэ гарчихсан байгаа аж. Өөрийн далдын хүчийг ашиглан өнгөрсөн, ирээдүйг харахаас гадна бусдыг эмчлэх чадвартан бол зөн билэгчид байдаг. Тэдний нэг нь 8-р үеийн ялагч Владимир Муранов юм. Нэвтрүүлгийн эхний үед тэрбээр хамгийн бага саналтай оролцогч байв. Өөрөөр хэлбэл үзэгчид түүний чадварт төдийлөн итгэхгүй байлаа. Харин шилдэг гурван оролцогч тунаж үлдсэнээс хойш Муранов хамгийн их саналыг авах болжээ. Түүний ярилцлагыг сонирхуулья

-”Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцсноор чамд ямар тусыг өгөв?
-Амжилт, алдар нэртэй болсон. Одоо намайг танихгүй хүн гэж бараг үгүй. Гудамжинд явж байхад зөрсөн хүн болгон хараад л таньдаг болсон. Энэ нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө би өөртөө итгэлгүй нэгэн байсан.

-Тэгвэл чухам ямар зүйл нэвтрүүлэгт оролцоход нөлөөлсөн юм бэ?
-Нэвтрүүлгийн шалгаруулалтад санамсаргүй орсон. Би заримдаа машинаараа "халтуур” хийдэг л дээ. Ингэж явж байхдаа нэгэн үл таних бүсгүйг хүргэж өгсөн юм. Замд өрнөсөн яриандаа би есөн жилийн өмнөөс өөрийн далд чадварыг мэдрэх болсноо санамсаргүй хэллээ. Гэтэл өнөөх бүсгүй нэвтрүүлгийн шалгаруулалтын менежер байсан бөгөөд намайг шалгуулаад үзэхийг санал болгосон юм. Шалгаруулалт надад маш хүчтэй мэдрэмж төрүүлж, итгэл өгсөн.

-Тэр үед ямар мэдрэмж төрснөө ярьж сонирхуулаач?
-Хэдэн арван машин дундаас багажинд нь хүн нуугдсан машиныг олох байлаа. Ингээд шалгаруулалтыг амжилттай даваад өөрийн зөн билгийн чадварыг цаашид хөгжүүлэхгүй байх эрхгүй юм шиг санагдсан. Тиймээс нэвтрүүлэг миний хувьд өөрийн чадварыг шалгахаас гадна цаашид хөгжүүлэх сургууль болж өгсөн.

-Ингэхэд зөн билгийн чадвартай болсноо хэзээ, хэрхэн анх мэдсэн юм бэ?
-Мөн л санамсаргүй гэж хэлж болно л доо. Би сул биетэй, байнга өвддөг хүүхэд байлаа. 2001 онд миний эрүүл мэнд эрс муудаж эмч, мэргэжилтнүүд ямар ч онош тогтоож чадахгүй байлаа. Өдөр ирэх тусам турж, нэг л мэдэхэд биеийн минь жин 45 килограммд хүрсэн байв. Ингээд танилынхаа зөвлөснөөр нэгэн Түвд ламд үзүүллээ. Тэр олон зүйл ярилгүй намайг эмчлэхээр зөвшөөрсөн. Курс эмчилгээний үеэр би өөрийгөө өөрчлөгдөж буйг мэдэрч, нэг мэдэхэд ямар ч хүний аураг харж чаддаг болсон байлаа. Тэр тусмаа өөрийнхөө аураг эмчилгээний үеэр хэрхэн эрүүлжиж буйг харж байв. Эмчилгээ дууссаны дараа Түвд ламд өөрийн өөрчлөлтийн талаар хэллээ.

Тэрбээр цаашид энэ чадвараа хөгжүүлэхэд минь тусалж, сургая гэж санал болгосон ч би өөртөө хэтэрхий итгэлгүй байсан юм. Тэгээд ч энэ бүхэн нэг л үлгэрийн, ер бусын мэт санагдаж байв. Гэсэн ч зөн билгийн чадварыг минь Түвд лам л нээж өгсөн. Нэг зүйлийг хэлэхэд би үүнээс хойш буддын шашин илүү шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг гэдэгт итгэсэн шүү.

-Оролцогчдоос хэн нь таны гол өрсөлдөгч байв?
-Бүх л оролцогчид өөрийн гэсэн онцлогтой, сонирхолтой хүмүүс санагдсан. Харин надад оролцогчдоос Алсу Газимзянова, Диларам Сапарова нарын мэдээллийн энерги илүү мэдрэгдэж байсан. "Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг чадвараа хөгжүүлэх сургууль байсан гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Тиймээс миний хувьд нэвтрүүлгийн ялагч болох нь чухал биш байсан. Ийм болохоор миний мэдээллийн энерги бүгдэд нээлттэй байсан. Үүгээрээ би хорон муу санаа, бодолгүй байхад сайхан зүйлд хүрч болдог юм байна гэдгийг
өөртөө баталж чадсан.

-Ялагчийг хэн болно гэж бодож байсан бэ?
-Азейрбаджаны оролцогч Галина Багироваг болно гэж бодож байсан. Нэвтрүүлэг дууссаны дараа тэрбээр олон зөн билигчид өөрийнх нь эсрэг зүйл хийсэн гэж надад хэлсэн. Ингэлээ гээд Багирова хэнд ч гомдоогүй гэсэн. Энэ л чухал. Тэртээ тэргүй түүнийг маш чадварлаг зөн билигч гэдгийг хүмүүс сайн мэддэг болсон шүү дээ.

-Нэвтрүүлгийн үеэр өөрт тохиолдсон сонирхолтой явдлаасаа яриач?
-Нэг зүүдийг би ерөөсөө мартаж чадахгүй байгаа юм. Нэгэн зураг aвалтын үеэр гэнэт төгөлдөр хуур дарах хүсэл маш ихээр төрсөн юм л даа. Би тийм ч сайн тоглож чаддаггүй болохоор бусад оролцогч, үзэгчдээс санаа зовж биеэ барьсан. Гэтэл тэр шөнө зүүдэнд минь нас барсан бяцхан хүү үзэгдэж "Ээж минь төгөлдөр хуур тоглоход их дуртай байдаг юм. Чи миний хүсэлтийг биелүүлсэнгүй” гээд уйлсан. Одоо хүртэл тэр үед төгөлдөр хуур тоглоогүйдээ харамсаж, хэн нэгнийг гомдоосондоо сэтгэл минь шаналж явна.

-Нэгэнт нэвтрүүлэг дууссан болохоор цаашид юу хийхээр төлөвлөж байна даа?
-Нэвтрүүлэг дуусаагүй байхад шүүгчдийн нэг Михаил Виноградов намайг өөрийн сэтгэл зүйн эмчилгээний төвд ажиллах санал тавьсан. Тэндээ үргэлжлүүлэн ажиллах болно.

-Өөртэйгээ адил чадвартай зөн билигч хүмүүст юу гэж хэлэхийгхүсч байна?
-Биднийг бусдад тусал гэж бурхан энэ чадварыг заяасан гэдгийг мартаж болохгүй гэж л хэлье дээ.

Э.Оджаргал /Улаанбаатар таймс/


Ангилал: Мэдээ Сонин хачин | Үзсэн: 684 | Нэмсэн: jo |
Total comments: 2
Нэр: KODY KODY
Бичсэн: KODY | Огноо: 2010-10-09, 8:07 PM

WOW cool rolleyes
0
2
Хайлт
Админтай холбогдох
Түнш сайтууд

Tsahim.net Topsites List

Create your own banner at mybannermaker.com!



Манай баннер
Create your own banner at mybannermaker.com!
Баннер солилцохыг хүсвэл bilgyyn_bayaraa@yahoo.com хаягаар ханд! Эсвэл Админтай холбогдох хэсгээр холбогдоно уу!

Өдөрт 2 дараарай
                                                                                                                                                                                                                                        Загварыг засч суулгасан "jo" 2025-07-18
Create a free website with uCoz