2050 онд дэлхийн хvн ам 6.5 тэрбумаас есєн тэрбум болтлоо єсєх
бєгєєд Бухарестийн Политехникийн их сургуулийн Виорел Бадескугийн vзэж
буйгаарэнэ тоо дэлхийн хvчин чадалд хvрэх яагаа ч vгvй гэнэ.
International Journal of Global Energy Issues сэтгvvлд хэвлэгдсэн
Бадескугийн тооцоо Британийн физикч Жон Фремлиний судалгааны ажил дээр
vндэслэжээ. Профессор Ж.Фремлин 1964 онд судалгаа хийгээд дэлхийгээс
гарч байгаа дулаан хvний vйлдэл болон нарны цацрагаас гарч буй
дулаантай тэнцэх хvртэл дэлхий хэдэн ч хvнийг даах чадвартай хэмээн
vзсэн байна. Хvн амын тоо ихсэх тусам манай гараг улам халуун бvгчим
болох юм байна. Профессор Фремлин энэ бvгдийг vндэслэн "Цэнхэр гараг 60
тэрбум хvнийг даана" гэсэн дvгнэлт хийжээ. В.Бадеску, Калифорнийн их
сургуулийн мэргэжилтэн Ричард Кэткарт нар орчин vеийн илч, дулаан
судлалын загварыг ашиглан Фремлиний тооцоог давтжээ.
Газар дээрх нєєц баялаг, хvн ам онолын дээд тєвшиндєє хvртэл байсаар
байх болно гэж судлаачид vзсэн байна. "Ойрын ирээдvйд хоол хvнс,
физиологийн хэрэгцээ гэх мэтийг хэрхэн шийдвэрлэх тєлєвлєгєєг
хэрэгжvvлж болно. Технологийн тусламжтайгаар эдгээрийг єєрчлєн урт
настай болгож болох юм" гэж Бадеску хэлсэн юм. Дэлхийн хvн ам боломжтой
дээд тvвшиндээ хvрэх vед хvмvvсийн олонх нь 2000 давхар байшинд амьдрах
гэнэ. "Энэ бол таагvй ирээдvй. Газар дэлхий "Оддын дайн" киноны санасан
одтой л адилхан болно" хэмээн Кэткарт єгvvлж байна. Хvн ам хэтэрхий
олон болвол далай дээгvvр аварга бvрхvvл тавьж, агаар мандалд амьдралын
шинэ орчин бий болгох боломжтой хэмээн vзэж байна. Мєн газрын гадаргуу
дээр нарны энергийг цуглуулагч аварга ялтсуудыг байрлуулж, илч дулаан
бий болгох ажээ.