Нийслэлд
сар шинийн баярын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээний
хуваарь гарчээ. Шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 14-нд автобус өглөө
07.00 цагаас орой 22.30 цаг хүртэл, 16,16-нд өглөө 08.00 цагаас оройн
22.30 хүртэл үйлчлэх гэнэ.
Энэ өдрүүдэд үндсэн 52, хот орчмын 10 чиглэлд 527 том оврын автобус, туслах 38 чиглэлд 430
бага оврын автобус, хот орчимд 46 автобус, нийт 90 гаруй чинлэлд 957
тээврийн хэрэгсэл шугамд явах юм байна. Мөн иргэдийн хүсэлтийг
харгалзан Толгойт, Шархад, Улиастай, Хужирбулан, Чингэлтэй, 7 буудал,
Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх зэрэг хотын захын гэр хорооллын 11
чиглэлд бага оврын 52 автобусаар захиалгат үйлчилгээг явуулах аж. Энэ
өдрүүдэд 21 аж ахуйн нэгжийн 500 гаруй такси өдөр тутам үйлчлэх аж.
|