1. Юуны түрүүн та яагаад, ямар учраас амьдралаа өөрчилөхөөр, шинээр
эхлэхээр шийдсэнээ бодоод үз. Яагаад амьдралаа өөрчилөх хэрэгтэй,
өөрчилсөнөөр ямар үр дүн гарах, танд ямар үр дүн хэрэгтэй байгаа гээд
бүгдийг тодорхой болгож бич.
2. Амьдралаа хэрхэн өөрчилж болохоо эргэцүүлж бод. Одоогийн байгаа
байдлаас өөр ямар байдлаар илүү байж болох вэ? Та түүний тулд юу хийж
чадах вэ гэдгийг сайр эргэцүүл.
3. Хамгийн түрүүн юуг өөрчилөхийг хүсэж байна вэ? Гэр бүл, сургууль,
ажил, найз нөхөд, хувийн амьдрал..... Хамгийн эхлээд аль нэгийг нь
сонгож ав. Тэгээд түүнийхээ дагуу төлөвлөгөө гаргаж ажилла.
4. Найз нөхөд, гэр бүл гээд хамгийн ойр доны хүмүүстэйгээ ярилц.
Тэднээс өөрийнхөө тухай асуу. Тэдний таныг үзэх үзэл, тэдэнд
таалагддаггүй таны зан чанар, таны давуу тал гээд өөрийнхөө тухай сайн
мэд. Сул талаа засаж, давуу талаа улам өргөжүүл.
5. Өөрийн цаг заваа хэрхэн өнгөрүүлж байгаагаа анзаар. Таны цаг зав
таны хүссэн амьдралыг бүтээхэд зориулагдаж чадаж байна уу , үгүй юу.
Мэдээж та амьдралаа өөрчилөхийн тулд цаг ашиглалтаа өөрчилөх ёстой.
Энэ нь өөр утгаар амьдралын хэв маягаа өөрчилнө гэсэн үг шүү дээ.
Амьдралын хэв маягаа өөрчилөхгүйгээр амьдрал өөрчилөгдөнө гэж хэзээ ч
үгүй.
6. Аз жаргалтай байгаа мэт бай. Өөрөөр хэлбэл дүр эсгэ. Хэсэг хугацааны дараа та үнэхээр аз жаргалтай болно.
7. Хүмүүстэй эелдэг харьц. Хэзээ ч өөртөө бүү дайсан хураа.
8. Дадал дуршлаа соль.
9. Орчин, хүрээллээ соль. Очдог газар, үйлчлүүлдэг газраа соль. Хэрвээ
та ажил-гэр, эсвэл гэр-сургууль гэсэн маршрутаар явдаг бол энэ
маршрутаа өөрчилөөд үз.
10. Стил имижээ өөрчил.
11. Одоо байгаа бүх зүйлдээ таларх. Хүн өөрийн амьдралд байхгүй зүйлсэд
анхаарч төвлөрөх тусам бодол санаа нь сөрөг болдог. Сөрөг бодлоос сөрөг
үйлдэл л гардаг шүү дээ. Тиймээс амьдралд талархаж, өөдрөг, эерэг бай.
12. Шинэ хоббитой бол. Энэ нь спорт, бүжиг гээд юу ч байж болно.
13. Шинэ найз нөхөдтэй бол.
14. Шинэ хэл сур.
Хэрвээ та дээрх зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлэх аваас таны амьдрал гарцаагүй өөрчилөгдөх болно. |